Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МЭРГЭЖИЛТЭН /ХУУЛИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-08-14
Анкет хүлээн авч дуусах
2024-08-23
Анкет бөглөсөн
22 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй;
- Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай;
- Гэрээний төсөл боловсруулах, хянах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилласан туршлагатай;
- Хууль зүйн дүгнэлт бичих чадвартай /Эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэл бичиж, хэвлүүлж байсан бол давуу тал болно/;
- Баримт бичиг боловсруулах, хэл зүй, найруулгын чадвар сайтай;
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш чадвар эзэмшсэн байх;
- Хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай бол давуу тал болно;
- Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, идэвх санаачилгатай, багаар ажиллах, ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай байх;
- Орон нутагт томилолтоор ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, санамж бичиг, гэрээ дүгнэх актын хууль зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
- Шүүх, хууль хяналтын байгууллагад үүссэн аливаа хэрэг, маргаанд компанийг төлөөлөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж оролцох;
- Компанийн удирдлага болон бүтцийн бусад нэгжид хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичгийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөх;
- Ажлын хэсэг, үнэлгээний хороо, төсөл хөтөлбөрт ажиллах;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.