Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МЭРГЭЖИЛТЭН /ХУУЛИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-08-14
Анкет хүлээн авч дуусах
2024-08-23
Анкет бөглөсөн
18 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй;
- Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай;
- Гэрээний төсөл боловсруулах, хянах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилласан туршлагатай;
- Хууль зүйн дүгнэлт бичих чадвартай /Эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэл бичиж, хэвлүүлж байсан бол давуу тал болно/;
- Баримт бичиг боловсруулах, хэл зүй, найруулгын чадвар сайтай;
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш чадвар эзэмшсэн байх;
- Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, идэвх санаачилгатай, багаар ажиллах, ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай байх;
- Орон нутагт ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Салбарын гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хянах, боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрээний дагуу албан шаардлага, мэдэгдэл боловсруулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;
- Салбарын үйл ажиллагааг төлөөлөн төрийн эрх бүхий байгууллага, иргэн, аж ахуй нэгжтэй харилцах, гомдол, санал, хүсэлт боловсруулах;
- Салбарын удирдлага болон бүтцийн бусад нэгжийг хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаагаар хангах;
- Компани болон Салбарын удирдлагаас гаргах аливаа баримт бичгийг боловсруулах, хянах, хууль тогтоомжид нийцүүлэх;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.