Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 8 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-09-20
Анкет хүлээн авч дуусах 2024-10-26
Анкет бөглөсөн 47 хүн
Орон тоо 8
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

 

1.   Компанийн интернэт болон компьютерын дотоод сүлжээ зохион байгуулах, түүнд суурилсан дагалдах, засвар үйлчилгээг хариуцах;

2.   Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, программ хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх;

3.   Сүлжээний топологи зураглал гаргах, туршиж, шинээр сүлжээний зохион байгуулалтыг хангах;

4.   Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой компьютерын техник, программ хангамж, Windows Active directory, Windows Azure active directory, үйлдлийн систем зэрэгт хяналт тавьж, сайжруулах;

5.   Радио станцын хэвийн найдвартай ажиллагааг хангах, тохируулах;

6.   Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

1.   Мэдээллийн технологийн инженер, Программ хангамжийн инженер, Сүлжээний инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2.   Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

3.   Сүлжээ зохион байгуулах, төлөвлөх, тохируулах чадвартай байх;

4.   Сүлжээний зураг зурах, зургийн программ дээр ажиллах чадвартай байх;

5.   Хяналтын камер, холбоо дохиолол холбох чадвартай байх;

6.   Windows, Mac, Linux үйлдлийн систем дээр ажиллаж буй программыг тохируулах, хэвийн үйл ажиллагааг хангах мэдлэгтэй байх;

7.   IP сүлжээ, роутингийн мэдлэгтэй байх;

8.   Cisco тоног төхөөрөмж болон Windows active directory дээр ажиллаж байсан туршлагатай байх;

9.   CCNA сертификаттай бол давуу тал болно.

10. Тоон болон аналоги радио станцын зохих түвшний мэдлэгтэй байх;

11. Программчлалын зохих түвшний мэдлэгтэй байх;

12. Өгөгдлийн сангийн RDBMS (Relational Database Management System) болон NoSQL-н зохих түвшний мэдлэгтэй байх;

13. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

14. Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;

15. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

16. Харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

17. Албан бичиг хэрэг хөтлөлт хийх чадвартай байх;

Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.