НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
ИНЖЕНЕР /ХОЛБООНЫ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн интернэт болон компьютерын дотоод сүлжээ зохион байгуулах, түүнд суурилсан дагалдах, засвар үйлчилгээг хариуцах;
2. Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, программ хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх;
3. Сүлжээний топологи зураглал гаргах, туршиж, шинээр сүлжээний зохион байгуулалтыг хангах;
4. Радио станцын хэвийн найдвартай ажиллагааг хангах, тохируулах;
5. Радио станцын хамрах хүрээний хайгуул хийх, цар хүрээг өргөтгөх, төлөвлөгөө гаргах;
6. Сүлжээний аюулгүй байдлыг хангах;
7. Сүлжээний мониторинг хийх;
8. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Мэдээллийн технологийн инженер, Цахилгаан холбооны инженер, Сүлжээний инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Сүлжээ зохион байгуулах, төлөвлөх, тохируулах чадвартай байх;
4. Сүлжээний зураг зурах, зургийн программ дээр ажиллах чадвартай байх;
5. Сүлжээний гэмтэл, сааталд шуурхай засварлах мэдлэгтэй байх;
6. Сүлжээний урсгалд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
7. Сүлжээний төхөөрөмжүүдийн аудит протокол, сервис тохируулах чадвартай байх;
8. Дамжуулах, шилэн кабель, радио сүлжээний мэдлэгтэй байх;
9. IP сүлжээ, роутингийн мэдлэгтэй байх;
10. CCNA сертификаттай бол давуу тал болно.
11. HCNA, HCNP, HCIE сертификаттай бол давуу тал болно.
12. Тоон болон аналоги радио станцын зохих түвшний мэдлэгтэй байх;
13. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
14. Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
15. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
16. Харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
17. Албан бичиг хэрэг хөтлөлт хийх чадвартай байх;
18.Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.