Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /БАРИЛГЫН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-09-20
Анкет хүлээн авч дуусах
2024-09-27
Анкет бөглөсөн
8 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Дунд болон урт хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг гаргах, барилга байгууламжийн хэтийн төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулж компанийн удирдлагад танилцуулах, жил жилийн хөрөнгө оруулалтын саналд тусгах;
- ТЭЗҮ-ийн хүрээнд барилгын инженерийн талбайн урьдчилсан судалгааг хийх, тойм зураглал гаргах, тухайн байршилд барихад тохиромжтой эсэхэд дүгнэлт гаргах, танилцуулах, инженерийн тайлбар зөвлөмж гаргах;
- Барилга угсралт, зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналтын гэрээний төсөл боловсруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжийн ажилд техникийн шаардлага, материалын судалгаа, ажлын даалгавар техникийн тодорхойлолт боловсруулах;
- Барилга, дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын ажилд техник, эдийн засгийн болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, инженерийн үе шатны хяналт тавих;
- Барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг зураг төслийн дагуу барилгын норм дүрэм, стандарт техникийн шаардлагыг хангасан захиалагчийн үе шатны хяналт тавих, ашиглалтад оруулах;
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжлээр болон үүнтэй ижил төстэй мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
- Барилга угсралтын үе шатад инженерийн шийдэл гаргах чадвартай байх.
- Барилгын төвөгшлийн зэргээр дундаас дээш төвөгшилтэй барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулж, экспертизээр батлуулсан, барилга угсралт дээр ажиллаж байсан, улсын комисст хүлээлгэн өгсөн туршлагатай байх.
- Autocad, Lira 10.12, lira sapr, Monomax, 3D max, photoshop, Microsoft project, Microsoft оффис болон бусад зураг төслийн болон барилга бүтээцийн тооцооны, төслийн менежментийн өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг байх.
- "Мэргэшсэн инженер" зэрэгтэй бол давуу тал болно.
- Барилга угсралт, ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.
- Барилгын тухай хууль, норм дүрэм стандартын тухай мэдлэгтэй байх.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан хууль, дүрэм, тушаал зааврын зохих түвшний мэдлэгтэй байх.
- Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх.
- Эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай.
- Идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлэгч байх, техник сэтгэлгээ сайтай байх.
- Ажлын ачаалал даах чадвартай байх.
- Мэргэжлийн чиглэлээр англи хэлний мэдлэгтэй байх.
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх.
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
- Шаардлагатай тохиолдолд хөдөө, орон нутагт ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх.
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.