Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ХУЧИГЧ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-09-20
Анкет хүлээн авч дуусах 2024-09-27
Анкет бөглөсөн 68 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Борлуулалтад ачигдаж байгаа нүүрсийг тээвэрлэлтийн үеийн бохирдлоос хамгаалах, найдвартай байдлыг хангах битүүмжлэл хийх;
  2. Ачигдан гарч ирсэн нүүрс тээврийн хэрэгслийн тэвшийг шалгаж, тэвшинд бүтээгдэхүүнээс өөр төрлийн бараа, эд материал, аливаа эд зүйл байгаа эсэхэд хяналт тавих;
  3. Тээврийн хэрэгсэл хучилтын талбайд бүрэн зогсолт хийсний дараа тэвшийг зориулалтын хучлагаар хучих;
  4. Гаалийн лацаар битүүмжлэгдэх троссыг зохих журмын дагуу сүвлэх;
  5. Хяналтын бүс болон нүүрс тээврийн зам, ачилтын талбай доторх тогтоосон уулзваруудад ээлжийн мастерын өгсөн зааварчилгааны дагуу ачаатай болон ачаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түгжрэл үүсгэхгүйгээр үргэлжлүүлэн явуулах;
  6. Хучилтын байранд нүүрс тээврийн хэрэгсэл орох, гарах үеийн аюулгүй ажиллагааг хангаж, нуруулдаж ачигдсан нүүрснээс аль болох газар асгахгүйгээр хучлагыг бүтээнэ;
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  1. Мэргэжил шаардахгүй;
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдсан байх;
  3. Уул уурхайн компанид ажилласан байсан туршлагатай байх;
  4. Шороо тоосны харшилгүй байх, ёс зүйн хэмжээг сахидаг байх;
  5. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
  6. Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх;
  7. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг зөв хандлагатай байх;
  8. Ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;

 

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.