Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ТЕХНИКЧ /ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-10-28
Анкет хүлээн авч дуусах
2024-11-03
Анкет бөглөсөн
11 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Цэвэрлэх байгууламж болон объектуудын цэвэр бохир усны шугам дулааны сүлжээнд баталсан хуваарийн дагуу үзлэг шалгалт хийх;
- Цэвэр бохир усны системийн хоолой дагалдах хэрэгслүүдийг хэмжих тайрах, матах, нугалах, холбох , угсрах, суурилуулах засварлах ажлыг хийж гүйцэтгэх;
- Засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал галын аюулгүй ажиллах дүрмийг баримталж ажиллах;
- Цэвэрлэх байгууламжийн болон сантехникийн гадна шугамыг дулаалах , сувгийн хана таг, худаг угсрах;
- Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны, дүрэм журмыг баримталж ажиллах;
- Шинээр ашиглалтад орж буй тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, схем зургийг судалж эзэмшиж мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Сантехникчийн 4-өөс доошгүй зэрэгтэй байх;
- Ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
- Цэвэрлэх байгууламжид техникч эсвэл машинчаар 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Уул уурхайн компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.