Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ТЕХНИКЧ /ЗУУХНЫ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-10-28
Анкет хүлээн авч дуусах
2024-11-03
Анкет бөглөсөн
32 хүн
Орон тоо
8
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Зуухны үндсэн ба туслах тоноглол, түлш дамжлагын байгууламж, үнс зайлуулах систем, бүх төрлийн насос, хаалт арматур, шугам хоолой, ус хангамжийн системийн тоног төхөөрөмжийн засвар, тохируулга, үйлчилгээг хийж, тоноглол тус бүрийн бэлэн байдал, гарсан гэмтэл, саатлыг цаг тухайд нь арилгаж, шуурхай ажиллагааг хангах, тухайн жилийн төлөвлөгөө графикийн дагуу их ба урсгал засварыг хийж гүйцэтгэнэ;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд, тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Дулааны техникч, Тоног төхөөрөмжийн засварчин, түүнтэй дүйцэхүйц чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Сантехник, дулаан, механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
- Зуухны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр болон зуухны дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төв, дулаан механикийн тоноглолууд дээр 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Дулааны цахилгаан станц, Дулааны станцад зуухны машинч, засварчнаар ажиллаж байсан бол давуу тал болно.
- Техник сэтгэлгээ сайтай, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.