Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЗУУХНЫ МАШИНЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-10-28
Анкет хүлээн авч дуусах
2024-11-03
Анкет бөглөсөн
57 хүн
Орон тоо
12
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа Дулааны станц, халаалтын зуухыг батлагдсан заавар, холбогдох норм, дүрмийн дагуу галлах, ашиглалт аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Зуухны машинчийн үнэмлэх, түүнтэй дүйцхүйц мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Зуухны машинчаар хоёроос дээш жил ажилласан туршлагатай байх;
- Зуухны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр болон зуухны дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төв, дулаан механикийн тоноглолууд дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Сантехник, дулааны инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
- Дулааны цахилгаан станц, дулааны станцад зуухны машинчаар ажиллаж байсан бол давуу тал болно.
- Техник сэтгэлгээ сайтай, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.