Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

САНТЕХНИКЧ

Барилга, байгууламжийн ашиглалтын хэлтэс - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-10-28
Анкет хүлээн авч дуусах 2024-11-03
Анкет бөглөсөн 19 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

 

  1. Барилга, цэвэрлэх байгууламж болон объектуудад цэвэр, бохир усны шугам, дулааны шугам сүлжээнд батлагдан гарсан хуваарийн дагуу үзлэг шалгалт хийх;
  2. Халаалт, цэвэр, бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, арчлах, засварлах;
  3. Инженерийн гадна, дотор шугам хоолой, тоноглолд гэмтэл, саатал гарсан үед удирдах ажилтанд үнэн зөв мэдээлэх;
  4. Засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллах дүрмийг баримталж ажиллах;
  5. Орчин үеийн нийлэг болон хуванцар яндан хоолойг угсрах, наах, түүнд хэрэглэх жийргэвч, цавуу, багаж хэрэгслийг эзэмшиж, ажиллуулах;
  6. Бохир ус зайлуулах болон ус хангамжийн төв шугам, бусад зориулалтаар ухсан сувагт шавар, бетон, ширмэн хоолойг угсрах;
  7. Шалан доорх халаалт болон цэвэр усны системийг угсрах;
  8. Цэвэрлэх байгууламжийн болон барилгын сантехникийн гадна шугамыг дулаалах, сувгийн хана таг, худаг угсрах;
  9. Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж ажиллах;
  10. Хариуцсан удирдлагын батлан гаргасан графикийн дагуу засвар үйлчилгээний ажлыг заасан цаг хугацаанд хийж гүйцэтгэх
  11. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  1. Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  2. Сантехникчийн 3-аас дээш зэрэгтэй байх;
  3. Мэргэжлээрээ нэгээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  4. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ажиллаж байсан бол давуу тал болно;
  5. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  6. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  7. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  8. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  9. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.