Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ДУЛААН ХАНГАМЖИЙН/

Барилга, байгууламжийн ашиглалтын хэлтэс - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-10-28
Анкет хүлээн авч дуусах 2024-11-03
Анкет бөглөсөн 27 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

 

  1. Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
  2. Дулааны станц, дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах;
  3. Дулааны станцын үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын үйлчилгээ эдийн засгийн хэмнэлттэй, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, зуухыг галлах болон зогсоох үйлдлийг гүйцэтгэх;
  4. Ажиллагааны болон туршилтын ажлыг горимоор нь гүйцэтгэх, тоноглолын параметрийн хянах хэмжих багажийн заалтыг хянах, горим тохируулга хийх;
  5. Үндсэн болон туслах тоноглолыг засварт гаргах, дулааны шугамыг таслах, залгах, гарсан аваарыг устгах ажлыг удирдан зохион байгуулах;
  6. Эргэх механизм, тоноглолын графикт сэлгэн залгалтыг хийж гүйцэтгэх;
  7. Ашиглалтын анхан шатны бичиг баримт хөтлөх;
  8. Дулааны шугам сүлжээ, халаалтын хэвийн горимыг хангуулж ажиллах, дулаан механикийн тооцоо судалгаа, үйл ажиллагааны технологи судлах ашиглалт, засвар үйлчилгээг удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах;
  9. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  1. Үйлдвэр, хотын дулаан хангамжийн инженер, Дулаан цахилгаан станц мэргэжлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Дулааны станцын горим ажиллагаа, уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай байх;
  4. Дулааны цахилгаан станц, дулааны станцад ажиллаж байсан бол давуу тал болно;
  5. Техник сэтгэлгээ сайтай, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох чадвартай байх;
  6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  7. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  8. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  9. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  10. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.