Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
АХЛАХ ИНЖЕНЕР /ДУЛААН ХАНГАМЖИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-10-28
Анкет хүлээн авч дуусах
2024-11-03
Анкет бөглөсөн
15 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Дулааны станц, дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар боловсруулж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх;
- Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Хийх ажлыг жил, улирал, сараар төлөвлөж, түүний дагуу ажиллах;
- Дулааны станц, дулаан хангамжийн тоног төхөөрөмжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгын ажлыг батлагдсан хуваарийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэн, гэмтэл саатал гарсан үед засварлах, нөөцөд шилжүүлэх замаар дулаан хангамжийн найдвартай ажиллагааг ханган ажиллах;
- Дулаан хангамжийн тоног төхөөрөмжид гарсан аливаа гэмтэл саатлын шинж чанар, шалтгаан нөхцөлд дүгнэлт, судалгаа хийж дахин давтан гарахаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Хариуцсан тоног төхөөрөмж бүрийн хувьд техникийн паспорт болон бусад анхан шатны бүртгэлийг бүрэн хөтлөх;
- Техник тоног төхөөрөмжийн ажиллаж байгаа давтамжийн хуваарь, хүчин чадал, дулаан хангамжийн удирдлага хяналтын систем, бүтэц зохион байгуулалт, холболт, дамжилтад дүн шинжилгээ хийх;
- Багаж хэрэгсэл, аваарын нөөц сэлбэг, тоног төхөөрөмжийн төсөв, тооцоолол боловсруулах;
- Дулаан хангамжийн системийн гидравлик тооцоо, зуухны туршилт, тохируулга, горимын тооцоо хийх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үйлдвэр, хотын дулаан хангамжийн инженер мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Дулаан хангамж, агаар сэлгэлтийн ашиглалтын чиглэлээр мэргэшсэн буюу түүнээс дээш зэрэгтэй байх;
- Дулааны станцын ажиллах зарчим, горим технологийн талаар өргөн мэдлэгтэй, зуухны горимын тооцоо, дулаан хангамжийн системийн гидравлик тооцоо хийх чадвартай байх;
- Дулааны цахилгаан станц, дулааны станцад ажиллаж байсан бол давуу тал болно;
- Зуухны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр болон зуухны дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төв, дулаан механикийн тоноглолууд дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Техник сэтгэлгээ сайтай, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.