Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /БАЙГАЛЬ ОРЧНЫ/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-10-28
Анкет хүлээн авч дуусах 2024-11-03
Анкет бөглөсөн 40 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгаль орчны хууль тогтоомж, холбогдох дүрэм журам, стандартын нийцлийг хангах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүтцийн нэгж тус бүртэй уялдаа холбоотой ажиллах, мэргэжлийн зөвлөмж өгөх, хяналт тавих, асуудал шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох.
  2. Хяналт шалгалтын байгууллагаас хуулийн дагуу хийгдэх бүх төрлийн хяналт шалгалтын бэлтгэлийг хангах, хариу арга хэмжээг төлөвлөн нийцлийг хангах, гэрээт компаниудын байгаль орчны асуудал, нийцлийг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч хяналт тавьж ажиллах.
  3. Уурхайн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох, судлан бүртгэх, хяналт шинжилгээний аргачлал, хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангах, тавьж ажиллах.
  4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Хүрээлэн буй орчны инженер, байгаль орчны хяналт үнэлгээ, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр их сургууль төгссөн байх;
  2. Байгаль орчны тандан судлал, байгаль орчны аудиторын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  3. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Баримт бичиг боловсруулах, тайлагнах, дүн шинжилгээ хийх ур чадвартай байх;
  5. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  6. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  7. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  8. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  9. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.