Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ/

Худалдан авалтын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-11-08
Анкет хүлээн авч дуусах 2024-11-15
Анкет бөглөсөн 29 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

 

  1. Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, тушаал, зааварчилгааг мөрдөж ажиллах
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуулах
  3. Шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахтай холбоотойгоор захиалга гаргасан нэгжид холбогдох баримт бичгийн хуулбар, шаардлагатай мэдээллийг албаны цахим шуудангаар хүргүүлэх
  4. Шилэн дансанд оруулах худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр бүрэн дүүрэн, цаг хугацаанд нь худалдан авах ажиллагааны шилэн данс хариуцсан мэргэжилтэнд илгээх
  5. Хариуцсан худалдан авах ажиллагаатай холбоотой тендерт оролцогчоос ирүүлсэн тодруулга хуульд заасан хугацаанд нь хариу өгөх
  6. Хариуцсан худалдан авах ажиллагаатай холбоотой албан бичиг, баримт бичгийн төслийг боловсруулах
  7. Хариуцсан худалдан авах ажиллагааны тайлан мэдээг боловсруулах, шууд харьяалагдах удирдан албан тушаалтанд тайлагнах
  8. Хариуцсан худалдан авах ажиллагаатай холбоотойгоор байгууллагын дотоодын этгээд болон гадны байгууллагуудтай харилцах

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  1. Бизнесийн удирдлага, Эрх зүй, Санхүү мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Худалдан авах ажиллагааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх;
  3. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээтэй байх,
  4. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  5. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  6. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  7. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  8. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;



/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.