Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ХУУЛИЙН/

Хууль зүйн зохицуулалтын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-11-22
Анкет хүлээн авч дуусах 2024-11-29
Анкет бөглөсөн 14 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1. Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, санамж бичиг, гэрээ дүгнэх актын хууль зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

2. Шүүх, хууль хяналтын байгууллагад үүссэн аливаа хэрэг, маргаанд компанийг төлөөлөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж оролцох;

3. Компанийн удирдлага болон бүтцийн бусад нэгжид хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх;

4. Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичгийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөх;

5. Ажлын хэсэг, үнэлгээний хороо, төсөл хөтөлбөрт ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  1. Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  3. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
  4. Баримт бичиг боловсруулах, хэл зүй, найруулгын чадвар сайтай;
  5. Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш чадвар эзэмшсэн байх;
  6. Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  7. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  8. Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, идэвх санаачилгатай, багаар ажиллах, ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай байх;
  9. Орон нутагт томилолтоор ажиллах, илүү цагаар ажиллах боломжтой байх;
  10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  11. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  12. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  13. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  14. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх.
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.