Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЕХАНИКЧ /ЗАСВАРЫН/

Өмнөговь аймаг, Цагаанхад 4 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-11-22
Анкет хүлээн авч дуусах 2024-11-29
Анкет бөглөсөн 51 хүн
Орон тоо 4
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

1.   Техник, тоног төхөөрөмжүүдийн эд ангийн засвар, үйлчилгээг чанарын өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;

2.   Дунд оврын техник, тоног төхөөрөмжүүдийн агергат, эд ангийн эвдрэл гэмтлийг засварын мастерын нарядаар тухай бүрд нь чанартай засварлана;

3.   Төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус засвар, үйлчилгээний календарчилсан төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус засвар, үйлчилгээний  ажилбарыг гүйцэтгэх;

4.   Засварын ажлыг хийхдээ урьдчлан оношлох, тухайн эд ангийг задлах, угсрах, тохируулах аргыг мэддэг байх;

5.   Нарийн мэргэжлийн тохируулгын ажилбарыг засварын мастерын заавар, зааварчилгаа, хяналтанд хийж гүйцэтгэх;

6.   Эд ангийн ажилбаруудыг гүйцэтгэхэд тухайн тоног төхөөрөмжийн гарын авлага ашиглан технологийн дагуу гүйцэтгэх;

7.   Засварын ажлын онцлогт тохирсон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан засварын ажлыг гүйцэтгэх;

8.   Солих хуучин сэлбэг эд ангийг техникээс авч, цаашид сэргээн засварлах боломжтой эсэхийг тогтоон, засварын мастерт шалгуулан хуучин сэлбэгийг няравт бүрэн хүлээлгэн өгөх;

9.   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах, компанийн гаргасан хууль дүрэм, заавар, зааварчилгааг өдөр тутмын ажилд мөрдлөг болгон ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага:  

1.Автын засварчин, механик инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй;

2.Авто засвар, механикийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

3.Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг олгон сургалтад хамрагдсан байх

4.Автомашин техникийн мэдлэгтэй, техник сэтгэлгээ сайтай байх;

5.Харилцааны болон багаар ажиллах чадвар сайн байх;

6.Ёс зүйн хэмжээг сахидаг байх, Нууц хадгалах, итгэл даах чадвартай байх;

7.Хөдөө орон нутагт ажиллах боломжтой, Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;

8.Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;

9.Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;

10.Ажлын ачаалал даах чадвартай байх;

11.Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх.

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.