Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2025-02-26
Анкет хүлээн авч дуусах
2025-03-05
Анкет бөглөсөн
7 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Систем, сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын төхөөрөмжүүд дээр ажиллах.
- Систем, сүлжээнд чиглэсэн (техникийн түвшний) кибер хадлага, зөрчил, хандалтуудад байнгын хяналт, мониторинг хийх, халдлага, зөрчлийн үед холбогдох оролцогч талуудтай хамтран шуурхай хариу арга хэмжээ авах.
- Кибер халдлага, зөрчлийн бүртгэл хөтөлж, тэдгээрт дүн шинжилгээ хийх.
- Компанийн систем, сүлжээг кибер халдлага, зөрчлөөс хамгаалах талаар санал, зөвлөмж боловсруулж, тэдгээрийн хэрэгжүүлэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
- Системийн аюулгүй байдлын шинэчлэл (update, patch, fix)-ийг цаг тухай бүрт хийлгэх, шаардлага хүргэх.
- Сүлжээ, системийн хандалтын эрхийн зохицуулалтыг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, програм хангамж, мэдээллийн аюулгүй байдал чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэдээллийн технологи, систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- Систем, сүлжээний аюулгүй байдлын хамгаалалт, хяналт мониторингийн төхөөрөмж, системүүдийн талаар мэдлэгтэй, тэдгээрийг практикт ашиглаж байсан туршлагатай байх;
- Систем, сүлжээнд аюулгүй байдлын тохиргоо, шаардлагатай өөрчлөлт, аюулгүй байдлын шинэчлэл (update)-ийг хийж байсан туршлагатай байх;
- Систем, сүлжээний эмзэг байдлыг илрүүлэх, тодорхойлох хэрэгслүүдийн мэдлэг, туршлагатай байх;
- IPv6, сервер виртуальчлалын технологийн мэдлэгтэй, тэдгээрийг практикт ашиглаж байсан туршлагатай байх;
- Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISO 27001) дотоод аудитор байх;
- Төрийн худалдан авах ажиллагааны газрын А3 гэрчилгээтэй бол давуу тал болно.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Томилолтоор ажиллах боломжтой байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.