Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ЭРҮҮЛ МЭНД, БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧ/

Захиргааны хэлтэс - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-04-07
Анкет хүлээн авч дуусах 2025-04-11
Анкет бөглөсөн 23 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Биеийн тамирын үйл ажиллагааг нийт ажилтны хөдөлгөөн болгох, тэдгээрийн бүлэг, нас, ажил, мэргэжлийн онцлог, ажиллах чадвар бүтээмжид нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэх, амралт, чөлөөт цагаараа ажлын байр болон амьдрах орчиндоо идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх; 
  2. Биеийн тамирын заал болон усан бассейны зохион байгуулалт, үйл ажиллагаа, спортын хэрэглэл, материалын хангамж, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах; 
  3. Ажилчдыг усанд сэлж сургах, заавар, зөвлөгөө өгөх, усан бассейны орчинд хальтрах, живэх, бэртэж гэмтэх зэрэг гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх;
  4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага


Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

Мэргэжил: Биеийн тамирын багш, үүнтэй ижил төстэй мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байх;

Туршлага: Усанд сэлэлтийн багш, дасгалжуулагчаар 2 ба түүнээс дээш жил ажилласан байх;

Мэргэшил: Анхны тусламж, аврагчийн сургалтанд хамрагдсан байх;

Ур чадвар:

  • Төлөвлөх, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  • Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

 

Бусад:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

 

Нэмэлт мэдээлэл

 

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 

 

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бөглөнө үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/  

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.