Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ХҮНИЙ НӨӨЦИЙН/

Хүний нөөц, архивын алба - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 4 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-04-07
Анкет хүлээн авч дуусах 2025-04-11
Анкет бөглөсөн 106 хүн
Орон тоо 4
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Хүний нөөцийн үйл ажиллагааны өдөр тутмын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах;
  2. Хүний нөөцтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, тайлагнах;
  3. Салбарын ажилтнуудын цаг бүртгэлийг нэгжүүдээс авч нэгтгэх;
  4. Ирэх, буух ажилтнуудын нэрсийг нэгжүүдээс авч нэгтгэх;
  5. Салбарын ажилтнуудын хоолны тоог нэгжүүдээс авч нэгтгэх;
  6. Хариуцсан ажил, үүргийн хүрээнд хүний нөөцийн программд мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, цаг хугацаа алдалгүй оруулах;
  7. Ажилтанд хөдөлмөрийн гэрээ танилцуулах ажлыг зохион байгуулах;
  8. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

 

Мэргэжил: Хүний нөөцийн менежмент, эрх зүйч, төрийн захиргаа;

 

Туршлага: Хүний нөөцийн мэргэжилтнээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

 

Мэргэшил:

 

  • Хүний нөөцийн менежментийн чиглэлээр сургалтанд сууж гэрчилчилгээ авсан байх;
  • Хүний нөөцийн бүх чиг үүргийг хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно.
  • ISO 30400 Хүний нөөцийн менежментийн стандартын Дотоод аудитор бол давуу тал болно.

 

Ур чадвар:

  • Хүний нөөцийн статистик тоо мэдээллийг бэлтгэх чадвартай байх;
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэгтэй байх;
  • Оффисын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн нууцыг үл задруулах, зарчимч, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг байх;
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах ур чадвартай байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Идэвх санаачилгатай, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

 

Бусад:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

 

Нэмэлт мэдээлэл

 

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 

 

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бөглөнө үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.