Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ХУУЛИЙН/

Захиргааны хэлтэс - Салбар Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-04-07
Анкет хүлээн авч дуусах 2025-04-14
Анкет бөглөсөн 21 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Салбарын гэрээ, гэрээ дүгнэсэн актыг хянах, боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрээний дагуу албан шаардлага, мэдэгдэл боловсруулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;
  2. Салбарын үйл ажиллагааг төлөөлөн төрийн эрх бүхий байгууллага, иргэн, аж ахуй нэгжтэй харилцах, гомдол, санал, хүсэлт боловсруулах;
  3. Салбарын удирдлага болон бүтцийн бусад нэгжийг хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаагаар хангах;
  4. Компани болон Салбарын удирдлагаас гаргах аливаа  баримт бичгийг боловсруулах, хянах, хууль тогтоомжид нийцүүлэх;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

 

Мэргэжил: Эрх зүйч;

 

Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

 

Мэргэшил:

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай байх;
  • Гэрээний төсөл боловсруулах, хянах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилласан туршлагатай байх;

 

Ур чадвар:

  • Хууль зүйн дүгнэлт бичих чадвартай байх /Эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэл бичиж, хэвлүүлж байсан бол давуу тал болно/;
  • Баримт бичиг боловсруулах, хэл зүй, найруулгын чадвар сайтай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш чадвар эзэмшсэн байх;
  • Оффисын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай байх;
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах ур чадвартай байх;
  • Мэдээллийн нууцыг үл задруулах, зарчимч, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Идэвх санаачилгатай, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

 

Бусад:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

 

Нэмэлт мэдээлэл

 

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бөглөнө үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.