Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН (ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН)

Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-05-02
Анкет хүлээн авч дуусах 2025-05-08
Анкет бөглөсөн 9 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Компанийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлээс татах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, бодлого төлөвлөгөө боловсруулах,
  2. Компанийн үнэт цаас /хувьцаа, бонд, үүсмэл санхүүгийн хэрэгсэл/ гаргахтай холбоотой ажлыг гадаад, дотоодын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагатай хамтран эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн зохион байгуулж, эргэх холбоог хангах,
  3. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  4. Компанийн хувьцааны бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагууд болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах,
  5. Компанийн урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, сайжруулах,
  6. Компанийн урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах,
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

 

Мэргэжил: Эдийн засаг, санхүү, менежмент, нягтлан бодох бүртгэл, статистик, бизнесийн удирдлага;

 

Туршлага: Үнэт цаасны зах зээлд хувьцаа, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл гаргах чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

 

Мэргэшил:

 

  • Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтад суусан, гэрчилгээтэй байх;
  • Үнэт цаасны зах зээлээс санхүүжилт босгох чиглэлээр мэргэшсэн байх;
  • Стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлээр ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно;

 

Ур чадвар:

  • Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллах мэргэжлийн ур чадвартай байх;
  • Гадаад дотоод орчны судалгаа, шинжилгээ хийх, зах зээлийн төлөв байдлын талаар таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай байх;
  • Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах, оновчтой шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн нууцыг үл задруулах, зарчимч, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг байх;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх,
  • Анализ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, эерэг зөв хандлагатай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;


Бусад:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

 

Нэмэлт мэдээлэл

 

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 

Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор бөглөнө үү.



Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.