НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
ИНЖЕНЕР /ЦАЦРАГИЙН/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монгол улсын цөмийн энергийн тухайн хууль, дүрэм болон компанийн дотоод дүрэм, зааврын хэрэгжилтийг хангуулах, холбогдох газар, хэлтсийн ажилчид дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
- Цөмийн хэмжүүрүүдийн үйл ажиллагааны онцлог шинж чанарт тохирсон аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг боловсруулах, цацрагтай ажиллагчдад танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Цөмийн энергийн тухай хууль тогтоомжид заасны дагуу “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, хөтөлбөр”-ийг боловсруулж холбогдох байгууллагаар баталгаажуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
- Цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, батлуулах, байнгын сайжруулалт хийх;
- Төрийн байгууллагаас явуулж буй хяналт шалгалтад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
- Цацрагийн дотоодын хяналтын тайлан, цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, тооллогын дүнг хуулийн дагуу жил бүрийн 12 дугаар сарын 10-ний дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;
- Ажилчдын ажлын байранд холбогдох цацрагийн хэмжилтүүдийг хуваарийн дагуу үнэн зөв хийж, хянах;
- Цацрагийн хэмжилтийн багажуудын баталгаажилтыг хангаж, тохируулгыг хуулийн хугацаанд хийлгэх;
- Цацрагийн хяналтын бүсийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ болон хаалт хашлагыг шалгаж, хяналт тавих;
- Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хэмжилтийг хийлгэж, хянах;
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой сургалтад хамруулах, шалгалтад тэнцсэн тохиолдолд цацрагтай харьцах ажилд оруулах;
- Ослын судалгааны тайлан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайлангийн явцад хяналт тавих, засаж сайжруулах үүрэг чиглэл өгөх;
- Осол, осолд дөхсөн тохиолдол, өмчийн эвдрэл, аюулыг мэдээлэх хуудас, ажлын байрны үзлэг, хурд хэмжилтийн бүртгэлүүдийг хянаж, долоо хоног, сар, улирал, хагас жил, жил бүрийн тайланг хянаж, шаардлагатай засварыг хийлгүүлэх үүрэг чиглэлийг өгөх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Мэргэжил: Инженер мэргэжилтэй байх; /Цөмийн физикч, Цөмийн технологи, Цацрагийн хамгаалалт эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх/
Туршлага:
- Цацрагийн эх үүсвэр дээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Мэргэшил: Цацрагийн эх үүсвэртэй ажиллах сургалтад хамрагдсан сертификат эсхүл мэргэжлийн үнэмлэхтэй байх;
Ур чадвар:
- Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартуудын талаар маш сайн мэдлэгтэй байх;
- Ионжуулагч цацраг, цацрагийн үүсгүүр, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголттой байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
Нэмэлт мэдээлэл
/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилчидтай эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор бөглөнө үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/