Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЖОЛООЧ /ГАЛЫН МАШИНЫ/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-06-06
Анкет хүлээн авч дуусах 2025-06-13
Анкет бөглөсөн 47 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг


  1. Компанийн ажилтны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцох, гал түймрийг цаг алдалгүй унтраах, аврах гал унтраах бүлгийн техник багаж зэвсэглэмжийн бэлтгэл байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах, ослын газарт тактикийн алдаа, техникийн саатал гаргалгүй баг бүрэлдэхүүнийг осол авааргүй хүргэх;
  2. Ослын газарт аврах, гал унтраах бүлгийг осол авааргүй, тактикийн болон техникийн сааталгүй түргэн шуурхай хүргэх, гал унтраах үйл ажиллагааны тогтмол бэлэн байдлыг хангаж ажиллах;
  3. Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулиуд болон гал унтраах норм, дүрэм, зааврыг хэрэгжүүлж ажиллах;
  4. Болзошгүй осол, аваар байгалийн гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд байгаль орчин болон эд хөрөнгөнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлын хэмжээг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 


Ажлын байранд тавигдах шаардлага


Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

Мэргэжил: Аврах, гал унтраах автомашины жолооч;


Туршлага: Онцгой байдлын албанд галын машины жолоочоор 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

Мэргэшил:

  • В, С ангилалын жолооны үнэмлэхтэй байх;
  • Гал унтраах машины жолоочийн сургалтад хамрагдсан байх,
  • Аврагч-Гал сөнөөгчөөр мэргэшсэн байх;
  • ХАБЭА-н талаар мэдлэгтэй байх;


Ур чадвар:

  • Галын үндсэн норм, нормативыг бүрэн хангаж чаддаг байх;
  • Аврах, гал унтраах тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг ажиллуулах чадвартай байх;
  • Эрүүл чийрэг биетэй, илүүдэл жингүй байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;


Нэмэлт мэдээлэл

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Холбоо барих хаяг:


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.