Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2025-06-06
Анкет хүлээн авч дуусах
2025-06-13
Анкет бөглөсөн
108 хүн
Орон тоо
3
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв хандлага, дадлыг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэх;
- Аюултай тохиолдол /Осол, осолд дөхсөн тохиолдол, өмчийн эвдрэл, галын тохиолдол/ бүрийг мэдээлэх, хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлдэг, эргэж мэдээлдэг тогтолцоо бий болгож бүх ажилтнуудад зөв хандлага, манлайллыг төлөвшүүлэх;
- Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах;
- Нийт ажилтнуудад аливаа ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, аюул эрсдэлгүй гүйцэтгэх хандлага, соёлыг төлөвшүүлэх;
- Аюултай тохиолдол /Осол, осолд дөхсөн тохиолдол, өмчийн эвдрэл, галын тохиолдол/ гарахаас урьдчилан сэргийлж үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар холбогдох ажлуудыг төлөвлөх, хэрэгжилтийг үр дүнтэй хангаж ажиллах;
- Ажлын байранд гарсан аюултай тохиолдлын судалгааны тайланг удирдан чиглүүлж чанартай гүйцэтгэх, дүн шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Нийт ажлын байруудад ажлын байрны үзлэг шалгалтыг зохион байгуулж зөрчил, үл нийцлүүдийг илрүүлж тайланг хүргүүлж, залруулах арга хэмжээний хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж хяналт тавьж ажиллах;
- Ажлын байрны болон эрсдэл өндөртэй ажил гүйцэтгэх үеийн эрсдэлийн үнэлгээ хийх чадамж, дадлыг бүх ажилтнуудад эзэмшүүлэх, тогтмол заавар зөвлөгөө өгч хамтран ажиллах;
- Болзошгүй аюул эрсдэлийг урьдчилж илрүүлэхийн ач холбогдлыг ажилтан бүрт ойлгуулж, аюулыг хэрхэн таних, илрүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч сургалтанд хамруулах ажилтнуудыг тодорхойлж шаардлагатай сургалтанд хамруулах;
- Удирдлагаас өгсөн ажлын чиглэл, үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээр гаргасан аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай, чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлж байх.
- ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартын өргөн хүрээний мэдлэгтэй байх, стандартын хэрэгжилтийг хангах, тасралтгүй сайжруулахад чиглэсэн ажлыг төлөвлөн, зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Мэргэжил: ХАБЭА-н инженер, Уул уурхайн болон үйлдвэрлэлийн инженер;
Туршлага: ХАБ-ын чиглэлээр уул уурхайн салбарт 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
Мэргэшил:
- ХАБЭА-н мэргэжлийн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.
Ур чадвар:
- ХАБЭА-н менежментийн системийн ойлголттой байх;
- ХАБЭА-н тухай хууль болон холбогдох эрх зүйн бичиг баримтуудын мэдлэгтэй байх;
- Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах, журам, заавар боловсруулах чадвартай байх;
- Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
- B ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
- Асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай байх;
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
Нэмэлт мэдээлэл
/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.