Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН (СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН)

Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2025-06-09
Анкет хүлээн авч дуусах 2025-06-14
Анкет бөглөсөн 14 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Стратеги төлөвлөлтийн асуудлыг тодорхойлох нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж компанийн урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, сайжруулах;
  2. Компанийн урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах;
  3. Компанийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө стратегийн зорилго зорилтуудыг ханган уялдаж буй эсэхэд хяналт тавих, үнэлэх;
  4. Компанийн үнэт цаас /хувьцаа, бонд, үүсмэл санхүүгийн хэрэгсэл/ гаргахтай холбоотой ажлыг гадаад, дотоодын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагатай хамтран эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн зохион байгуулж, хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн санхүүжилтийн тайлан, бондын хүүгийн өгөөжийн тооцоололд хяналт тавьж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, зөвлөх байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  5. Компанийн хувьцааны бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагууд болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
  6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

 

Мэргэжил: Эдийн засаг, санхүү, менежмент, нягтлан бодох бүртгэл, статистик, бизнесийн удирдлага, төрийн удирдлага;

 

Туршлага: Стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан байх;

 

Мэргэшил:

- Стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх;

- Үнэт цаас, хөрөнгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн буюу үнэт цаас, хөрөнгийн зах зээл дээр ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно;

 

Ур чадвар:

  • Стратеги, бизнес төлөвлөлт, санхүүгийн асуудлаар дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах, цаашид хэрэгжүүлэх санал боловсруулах чадвартай байх;
  • Гадаад дотоод орчны судалгаа, шинжилгээ хийх, зах зээл, орчны төлөв байдлын таамаглал дэвшүүлэх чадвартай байх;
  • Заавар журам, аргачлал боловсруулж, тайлан мэдээ гаргах чадвартай байх;
  • Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах, оновчтой шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн нууцыг үл задруулах, зарчимч, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг байх;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Анализ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр ур чадвартай, эерэг зөв хандлагатай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;


Бусад:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

 

Нэмэлт мэдээлэл

 

/Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.