Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЦАЦРАГИЙН ИНЖЕНЕР

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2026-04-09
Анкет хүлээн авч дуусах 2026-04-15
Анкет бөглөсөн 25 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

  1. Монгол улсын цөмийн энергийн тухайн хууль, дүрэм болон компанийн дотоод дүрэм, зааврын хэрэгжилтийг хангуулах, холбогдох газар, хэлтсийн ажилчид дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих;
  2. Цөмийн хэмжүүрүүдийн үйл ажиллагааны онцлог шинж чанарт тохирсон аюулгүй ажиллагааны баримт бичгүүдийг боловсруулах, цацрагтай ажиллагчдад танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  3. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжид заасны дагуу “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, хөтөлбөр”-ийг боловсруулж холбогдох байгууллагаар баталгаажуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
  4. Цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, батлуулах, байнгын сайжруулалт хийх;
  5. Төрийн байгууллагаас явуулж буй хяналт шалгалтад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
  6. Цацрагийн дотоодын хяналтын тайлан, цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, тооллогын дүнг хуулийн дагуу жил бүрийн 12 дугаар сарын 10-ний дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ;
  7. Ажилчдын ажлын байранд холбогдох цацрагийн хэмжилтүүдийг хуваарийн дагуу үнэн зөв хийж, хянах;
  8. Цацрагийн хэмжилтийн багажуудын баталгаажилтыг хангаж, тохируулгыг хуулийн хугацаанд хийлгэх;
  9. Цацрагийн хяналтын бүсийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ болон хаалт хашлагыг шалгаж, хяналт тавих;
  10. Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хэмжилтийг хийлгэж, хянах;
  11. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой сургалтад хамруулах, шалгалтад тэнцсэн тохиолдолд цацрагтай харьцах ажилд оруулах;
  12. Ослын судалгааны тайлан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайлангийн явцад хяналт тавих, засаж сайжруулах үүрэг чиглэл өгөх;
  13. Осол, осолд дөхсөн тохиолдол, өмчийн эвдрэл, аюулыг мэдээлэх хуудас, ажлын байрны үзлэг, хурд хэмжилтийн бүртгэлүүдийг хянаж, долоо хоног, сар, улирал, хагас жил, жил бүрийн тайланг хянаж, шаардлагатай засварыг хийлгүүлэх үүрэг чиглэлийг өгөх;
  14. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

Мэргэжил: Инженер мэргэжилтэй байх; /Цөмийн физикч, Цөмийн технологи, Цацрагийн хамгаалалт эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх/

 

Туршлага:

  • Цацрагийн эх үүсвэр дээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

Мэргэшил: Цацрагийн эх үүсвэртэй ажиллах сургалтад хамрагдсан сертификат эсхүл мэргэжлийн үнэмлэхтэй байх;

 

Ур чадвар:

  • Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартуудын талаар маш сайн мэдлэгтэй байх;
  • Ионжуулагч цацраг, цацрагийн үүсгүүр, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар ойлголттой байх;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.