НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн автоматжуулалтын системийн программ (DCS, PLC, HMI)-ийн хэвийн найдвартай ажиллагааг хангах;
- Үйлдвэрийн автоматжуулалтын өдөр тутмын ажиллагаанд хяналт тавьж, доголдлыг илрүүлэн засварлах;
- Мэдрэгч, хэмжих хэрэгсэл, хамгаалалтын төхөөрөмж болон туузан дамжуургын жингийн үзлэг,засвар үйлчилгээ болон, туршилт тохируулгыг хийх;
- Ажлын байранд шууд харьяалан удирдуулах албан тушаалтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хяналт тавих;
- Автоматжуулалтын засварын өдөр тутмын ажлыг аюулгүй, хурдан шуурхай гүйцэтгэх.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах;
- Баяжуулах үйлдвэрийн автоматжуулалтын найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлж, гаргах;
- Шууд удирдлагыг мэдээллээр ханган, ажлын явцын тухай өдөр тутам тайлагнах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Мэргэжил: Мэдээлэл хэмжлийн электроник; Электроникийн инженерчлэл; Үйлдвэрлэлийн автоматжуулалт; Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжилтэй байх;
Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
Мэргэшил: Монгол улсын жолоодох эрхийн В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
Ур чадвар:
- DCS, PLC, SCADA системийн ажиллагаа, бүтэц, программчлал хийх чадвартай байх;
- Автоматжуулалтын программууд (STEP 7, RSlogix 5000, Studio 5000) дээр ажиллаж чаддаг байх;
- Компьютерын хэрэглээний программууд Microsoft Оffice, AutoCad, зэрэг программууд дээр ажиллах чадвартай байх;
- Техникийн зураг, схем унших, гүйцэтгэлийн баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Ажлын аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартуудыг мэддэг байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Багаар хамтран ажиллах чадвартай байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- ХАБЭА-н зохих түвшний мэдлэгтэй байх.
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.