Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ХИМИЧ ТЕХНОЛОГИЧ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2026-04-09
Анкет хүлээн авч дуусах 2026-04-15
Анкет бөглөсөн 77 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Лабораторийн шинжилгээний үйл ажиллагааг “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага – MNS ISO/IEC 17025:2018” стандартад нийцүүлэн, үнэн бодит сорилтын үр дүнгээр хангаж ажиллах;
  2. Баяжуулах үйлдвэрийн, геологийн болон бусад дээж, шаардлагатай туршилт судалгаа, шинжилгээний ажлыг стандарт, заавар, аргын дагуу үнэн зөв гүйцэтгэх, тайлагнах;
  3. Монгол улсын стандарт, лабораторийн болон чанарын олон улсын стандартыг мөрдлөг болгож холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлэн ажиллах;
  4. Лабораторийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, лабораторийн журам, заавар, бүртгэлийн дагуу бүртгэл хөтлөн ажиллах;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

 

Мэргэжил: Химич, хими технологич, химийн инженер болон химийн чиглэлийн мэргэжилтэй.

 

Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;

 

Ур чадвар:

-      Төлөвлөх, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, бүртгэл хөтлөх чадвартай байх;

-      Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

-      Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;

-      Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх;

-      Ажлын цаг ашиглалт сайтай байх;

-      Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

-      Компьютерын Microsoft Office программууд дээр, сүлжээний болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх.

-      Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

-      Төрийн болон албаны нууц хадгалах;

-      Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;  

 

Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.