Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ҮЙЛДВЭРИЙН ОПЕРАТОРЧ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2026-04-09
Анкет хүлээн авч дуусах 2026-04-15
Анкет бөглөсөн 378 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

1.  Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой өгөгдсөн үүрэг даалгаврыг хамгийн үр бүтээмжтэй, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хийж гүйцэтгэх; 

2.  Үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессийг технологийн горим, зааврын дагуу ажиллуулах, хяналт тавих; 

3.  Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг тогтмол хийж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд шууд удирдлагад мэдэгдэж холбогдох багуудтай хамтран хариу арга хэмжээг түргэн шуурхай авах, үйлдвэрийн бэлэн байдлыг хангах; 

4.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын хяналтын дээжлэлтийг хуваарьт цагуудад тогтмол авах, чанарын хяналт тавих, тоног төхөөрөмжид технологийн тохиргоо хийх;

5.  Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй урвалжуудыг зааврын дагуу нэмэх, урвалжийн бүртгэл хөтлөлт хийх, мэдээлэх; 

6.  Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Боловсрол: Бүрэн дунд, тусгай мэргэжлийн болон түүнээс дээш;

 

Мэргэжил:

-      Баяжуулалтын технологи

-      Металлурги, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр

-      Баяжуулах үйлдвэрийн оператор

-      Конвейерийн машинист

 

Туршлага: Шаардахгүй;

 

Ур чадвар:

-    Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх; 

-    Асуудалд бодитой үнэлэлт өгч, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;

-    Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах, хэрэгжүүлэх чадвартай байх;

-    Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;  

-    Ажлын ачаалал даах чадвартай байх;

-    Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;


Нэмэлт шаардлага:

Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесс, технологийн талаар мэдлэг, ойлголттой байх

  

Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.