НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
ҮЙЛДВЭРИЙН ОПЕРАТОРЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Бутлалт ачилтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хэвийн жигд ажиллагааг хангаж, доголдол, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь илрүүлэх, мэдээлэх, түргэн шуурхай арга хэмжээ авч бутлалт ачилтын хэсгийн хэвийн жигд тасралтгүй ажиллагааг хангах, технологийн процессын дээжлэлтийг хуваарьт цагуудад тогтмол авах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах;
2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Мэргэжил: Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжилтэй эсвэл ашигт малтмал боловсруулах чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;
Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
Мэргэшил:
- Монгол улсын жолооны эрхийн В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
- Дараах сургалтад хамрагдсан бол давуу тал болно. Үүнд:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалт
- Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
- Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалт
Ур чадвар:
- Асуудалд бодитой үнэлэлт өгч, богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Заавар, технологийн горимын дагуу ажиллах чадвартай байх;
- Шинэ нөхцөл, тоног төхөөрөмж, ажлын орчинд хурдан дасан зохицох чадвартай байх;
- Ажлын байрны аюулгүй ажиллагаа, эмх цэгцийг ханган ажиллах чадвартай байх.
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.