Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЭМЧ /ТҮР/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2026-04-09
Анкет хүлээн авч дуусах 2026-04-15
Анкет бөглөсөн 35 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

1.   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм , журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

2.   Гэмтэл ослын үед эмнэлгийн анхны тусламжийг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх. Үүнд гамшиг ослын үед нэрвэгдэгсдийг эмнэлэг хүртэлх нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллах;

3.   Өвчтөнийг эмнэлэгт яаралтай хүргэх болон амь насанд аюултай хүнд өвчтөний дуудлага авсан тохиолдолд машины гэрлэн болон дуут дохиог ажиллуулж, аюулгүй ажиллагааны бүх нөхцөлийг хангаж явах үүргийг жолоочид өгөх;

4.   Осолдсон, гэмтсэн хүний амь нас, эрүүл мэндийг аврах, эдгэрэлтийн хугацааг богиносгох, гэмтэл өвчлөлийн хүндрэх магадлалыг бууруулах;

5.   Ажилтны гэмтэл, хурц цочмог шинжтэй өвчлөлийн үед яаралтай оношлох, эмчлэх үйл ажиллагааг явуулахаас гадна дараагийн шатны эмнэлэг шилжүүлэх болон онош бүрэн тодорч эмчлэгдэх хүртэлх бүх үйл явцыг хянах;

6.   Нийт ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, дархлаажуулах замаар цаашид өвчлөлийн давтамжийг бууруулах;

7.   Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

Мэргэжил: Хүний их эмч мэргэжилтэй

Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Мэргэшил: Яаралтай тусламж судлал, гэмтэл судлал, мэс засал судлалын мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамрагдсан байх, эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх;


Ур чадвар:

-      Амилуулах, лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх;

-      Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах бүрэн чадвартай байх;

-      Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;

-      Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;

-      Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай байх;

-      Шийдвэр гаргах, дун шинжилгээ хийх чадвартай байх;

-      Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;

-      Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай, хэрэглээний программыг маш сайн эзэмшсэн байх.

-      Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;

-      Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

-      Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;


Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.