НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
ЗАСВАРЫН МЕХАНИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг засварын мастераас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг баг ахлан чанартай хийж гүйцэтгэх;
- Тоног төхөөрөмжийн механик эд анги, холболт, бул, ремень, редуктор, хөдөлгүүр зэргийг шалгах, оношлох, солих тохируулах;
- Тосолгоо үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэх;
- Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн шалтгааныг тодоройлж, засварын тэмдэглэл, тайлан гаргах;
- Суурин тоног төхөөрөмжийн шинэчлэл, сайжруулалтын ажилд оролцох, санал тусгах;
- Ажил үүргийн биелэлт, тоног төхөөрөмжийн төлөв байдлын талаар инженер, засварын мастерт тайлагнах;
- Суурин тоног төхөөрөмжийн өдөр тутмын үзлэг, дуудлага шуурхай ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх;
- Нүүрс тээврийн конвейерийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж уртын дагууд өдөр тутмын үзлэг шалгалт хийж гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах.
- Үйлдвэрийн ачаа өргөх машин механизмын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийж баримт бичигт хөтлөлт хийх.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах;
- Тоног төхөөрөмжийн энергийн эх үүсвэрийг холбогдох дүрэм журамд заасны дагуу тусгаарлаж засвар үйлчилгээ хийх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Мэргэжил: Механик инженер мэргэжилтэй байх;
Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
Мэргэшил: Монгол улсын жолоодох эрхийн В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
Ур чадвар:
- Тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагааны зарчим, эд ангийн нэршил, үүрэг зориулалтын ерөнхий мэдлэгтэй байх;
- Механик хэмжилт, тохируулга, угсралт хийх чадвартай байх;
- Тоног төхөөрөмжийн баримт бичиг, заавар зураг уншиж ойлгох чадвартай байх;
- Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх;
- Түргэн шуурхай, эвдрэл гэмтлийг оношлох, шийдвэр гаргах чадвартай байх;
- Ажлын аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартуудыг мэддэг байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- ХАБЭА-н зохих түвшний мэдлэгтэй байх.
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогч иргэнтэй эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.