Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
БАЯЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-08-09
Анкет хүлээн авч дуусах
2023-08-17
Анкет бөглөсөн
45 хүн
Орон тоо
4
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг үзүүлэх;
- Ордын хэмжээнд нүүрсний чанар, баяжигдах шинж чанарын судалгааг хийх, шаардлагатай төлөвлөгөө, тайлан боловсруулах;
- Баяжуулах үйлдвэрийн технологийн горимыг оновчлох, тооцоолол хийх, үйл ажиллагааг сайжруулах жигдрүүлэх ажлыг гүйцэтгэх, шаардлагатай судалгаа, туршилт хийх;
- Уурхайн урт, богино хугацааны төлөвлөлтэй уялдуулан үйлдвэрийн урт болон богино хугацааны төлөвлөгөө, тайлан боловсруулах;
- Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, зохион байгуулах;
- Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай урвалж, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, төсөв боловсруулах, мэдээллийн санг үүсгэх, бусад шаардлагатай гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох сургалтыг зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Ашигт малтмал баяжуулалтын технологи түүнтэй дүйцэх чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно;
- Нүүрсний баяжуулах боловсруулах чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Компьютерын өргөн хэрэглээний MS Office, AutoCAD, болон мэргэжлийн программ хангамжийн мэдлэгтэй байх;
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
- Техник сэтгэлгээ сайтай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.