Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
НҮҮРС АЧИЛТ, ЛОГИСТИКИЙН ТӨВИЙН ДАРГА
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-08-09
Анкет хүлээн авч дуусах
2023-08-17
Анкет бөглөсөн
25 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- ТНАЛТ-ийн бүх шатны ажиллах ажилтнуудыг удирдлагаар хангах, ачилт буулгалтын үйл ажиллагааг овоолгын паспортын дагуу зохион байгуулах, логистикийн төвийг хэвийн үр ашигтай саадгүй үйл ажиллагаагаар хангах;
- Ашиглалт, логистикийн хэсгүүдийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, нүүрс бутлах, конвейерийн систем, овоолго үүсгэгч, овоолгоос ачих болон төмөр замын бункерт ачих байгууламжийн нэгдсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Төмөр замаар нүүрс ачих, тээвэрлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх, тайлагнах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Ашигт малтмалын баяжуулалтын технологи, уул уурхай ашиглалтын технологи, тээвэр логистик, төмөр замын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Нүүрсний чанар, бутлалт конвейерийн систем, овоолго үүсгэгч ба ачилтын технологи, Төмөр замын тээврийн технологи, зохион байгуулалтын талаарх үндсэн ойлголттой байх;
- Уул уурхай, баяжуулах үйлдвэрт, тээвэр логистик, төмөр замын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /ачилтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/;
- Манлайлах, удирдах, шийдвэр гаргах, асуудлыг өргөн хүрээнд харах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагааг хооронд нь уялдуулах чадвартай байх;
- Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.