Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ПРОГРАММИСТ

Мэдээллийн технологи, инновацын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-08-16
Анкет хүлээн авч дуусах 2023-08-23
Анкет бөглөсөн 10 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Хэрэглэгч болон төслийн удирдлагаас ирсэн программ хангамжийн шаардлагыг хянах, өөрчлөх, сайжруулах;
  2. Төслийн шаардлагын дагуу программ хангамжийн загвар гаргах, хөгжүүлэх, тест хийх, дебаг хийх, тохируулах болон шаардлагатай бичиг баримтыг хөтлөх;
  3. Мэдээлэл технологийн журам, стандарт, процессыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх;
  4. Программ хангамж болон системийг заасан журам, процессын дагуу хянах, найдвартай ажиллагааг хангах;
  5. Программ хангамжийн шинэчлэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Компьютерын шинжлэх ухаан, программ хангамжийн инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. 2 болон түүнээс дээш жил программ хангамжийн инженер эсвэл хамааралтай чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  3. Объект хандалтат программчлалын хэл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  4. Python, C#, C++, Java гэх мэт хэлний мэдлэгтэй, сантай ажиллах чадвартай байх;
  5. MSSQL, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан удирдах системтэй ажиллах чадвартай байх;
  6. Өгөгдлийн бүтэц, алгоритм, объект хандалтат загваруудын талаар сайн ойлголттой байх;
  7. Javascript суурьтай сан болон фреймворк (framework) дээр ажиллах чадвартай байх;
  8. Үүлэн технологи, контейнер технологи зэрэг шийдлүүдийг ашиглах чадвартай байх;
  9. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  10. Багаар ажиллах болон өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай байх;
  11. Идэвх санаачилгатай, цаг баримталдаг байх;
  12. Сурч хөгжих хүсэл эрмэлзэл, шинэлэг сэтгэлгээтэй байх;
  13. Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх;
  14. Git болон Figma ашигладаг бол давуу тал болно.
  15. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.