Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ДОТООДЫН ПРОЦЕСС АВТОМАТЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ХӨГЖҮҮЛЭГЧ

Мэдээллийн технологи, инновацын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-08-16
Анкет хүлээн авч дуусах 2023-08-23
Анкет бөглөсөн 8 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн системийн шаардлагын дагуу программ хангамжийн загвар гаргах системийг Power Platform ашиглан хөгжүүлэх, өдөр тутмын засвар үйлчилгээ, сайжруулалт, асуудлуудыг тодорхойлох, арилгах, асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын автоматжуулалт хийх;
  2. Мэдээлэл технологийн журам, стандарт, процессыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх;
  3. Программ хангамж болон системийг заасан журам, процессын дагуу хянах, найдвартай ажиллагааг хангах;
  4. Программ хангамжийн шинэчлэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Компьютерын шинжлэх ухаан, программ хангамжийн инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. 2 болон түүнээс дээш жил программ хангамжийн инженер эсвэл хамааралтай чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  3. PowerApps, Flow, Power BI, Teams болон SharePoint Online программуудыг ашиглан Office 365 программд хөгжүүлэлт хийж байсан туршлагатай байх;
  4. Microsoft flow ашиглан бизнесийн процессууд болон тусгай холболтуудыг бий болгох чадвартай байх;
  5. MSSQL, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан удирдах системтэй ажиллах чадвартай байх;
  6. Өгөгдлийн бүтэц, алгоритм, объект хандалтат загваруудын талаар сайн ойлголттой байх;
  7. Javascript суурьтай сан болон фреймворк (framework) дээр ажиллах чадвартай байх;
  8. Үүлэн технологи, контайнер технологи зэрэг шийдлүүдийг ашиглах чадвартай байх;
  9. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  10. Багаар ажиллах болон өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай байх;
  11. Идэвх санаачилгатай, цаг баримталдаг байх;
  12. Сурч хөгжих хүсэл эрмэлзэл, шинэлэг сэтгэлгээтэй байх;
  13. Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх;
  14. Git болон Figma ашигладаг бол давуу тал болно.
  15. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.