Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

Мэдээллийн технологи, инновацын хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-08-16
Анкет хүлээн авч дуусах 2023-08-23
Анкет бөглөсөн 15 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Компанийн интернэт болон компьютерын дотоод сүлжээ зохион байгуулах, түүнд суурилсан дагалдах, засвар үйлчилгээг хариуцах;
  2. Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, программ хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх;
  3. Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой компьютерын техник, программ хангамж, холбоо, үйлдлийн систем зэрэгт хяналт тавьж, сайжруулах;
  4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Мэдээллийн технологийн инженер, Сүлжээний инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Сүлжээ зохион байгуулах, төлөвлөх, тохируулах чадвартай байх;
  4. Сүлжээний зураг зурах, зургийн программ дээр ажиллах чадвартай байх;
  5. Хяналтын камер, холбоо дохиолол холбох чадвартай байх;
  6. Windows, Mac систем дээр ажиллаж буй программыг тохируулах, хэвийн үйл ажиллагааг хангах мэдлэгтэй байх;
  7. IP сүлжээ, роутингийн мэдлэгтэй байх;
  8. Cisco тоног төхөөрөмж болон Windows active directory дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  9. CCNA сертификаттай бол давуу тал болно.
  10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  11. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  12. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
  13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  14. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.