Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

АХЛАХ МЕХАНИК

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 39 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлээр уул тээврийн машин тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа тэдгээрийн засвар үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах;
  2. Засварын ажлын график төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээг техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу тогтмол мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх,  ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих, ажлыг удирдан зохион байгуулах;
  3. Техникийн ашиглалттай холбоотой бүх төрлийн мэдээ, тайлан, баримт бичгүүдийг хянах бүртгэх;
  4. Техник тус бүрийн чиглэлээр холбогдох сургалтын материал, гарын авлага бэлтгэх, заавар, зааварчилгаа өгч аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;
  5. Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй судалгаа, шинжилгээний ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх;
  6. Техник тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэгээр болон гэнэтийн гарсан техникийн эвдрэл гэмтлийг бүртгэн судалж шалтгааныг тогтоон үнэлэлт дүгнэлтийг өгч үргүй зардлыг бууруулах арга хэмжээг авах;
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн механик инженер, механик инженер, хүнд машин механизмын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Уул уурхайн тоног төхөөрөмж, ашиглалтын мэдлэгтэй байх;
  3. Механик чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс ахлах механикаар 2-оос доошгүй жил ажилласан байх;
  4. Техник сэтгэлгээ сайтай байх;
  5. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх:
  6. Хувийн зохион байгуулалт сайтай байх;
  7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.