Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

БАГА ЭМЧ

Өмнөговь аймаг, Цагаанхад 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 23 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм , журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
  2. Аливаа гэмтсэн, осолдсон хүнд стандартын дагуу анхны тусламжийн үйлчилгээ үзүүлэх;
  3. Осолдсон, гэмтсэн хүний амь нас, эрүүл мэндийг аврах, эдгэрэлтийн хугацааг богиносгох, гэмтэл өвчлөлийн хүндрэх магадлалыг бууруулах;
  4. Нийт ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, дархлаажуулах замаар цаашид өвчлөлийн давтамжийг бууруулах;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн байх;
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх;
  3. Яаралтай тусламж судлал, гэмтэл согог судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх, /Үндсэн мэргэшил/ эзэмшсэн бол давуу тал болно.
  4. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  5. Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
  6. Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;
  7. Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай байх;
  8. Багаар ажиллах чадвартай байх;
  9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  10. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
  11. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.