Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
БОРЛУУЛАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-09-08
Анкет хүлээн авч дуусах
2023-09-15
Анкет бөглөсөн
7 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хэмжээнд мөрдөх борлуулалтын бодлого төлөвлөгөөг компанийн бизнес төлөвлөгөө болон стратеги төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх;
- Нээлттэй, ил тод, томоохон компаниудтай стратегийн түншлэл бий болгох, гэрээний төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
- Борлуулалтын өдөр тутмын тооцоо, тооцооллыг гаргах, сар, улирал бүрийн борлуулалтын нэгдсэн тайлан мэдээг боловсруулах, хянах;
- Нүүрсний борлуулалт, экспортын хэвийн, тасралтгүй, үр ашигтай байдлыг хангах, бүтээгдэхүүнийг хамгийн боломжит өндөр үнээр борлуулах нөхцөлийг тодорхойлох;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, эдийн засаг, олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Олон улсад болон гадаад худалдаа, борлуулалт маркетинг, эдийн засгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Хятад болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (HSK 5-с дээш, IELTS 7-c дээш, TOEFL 90-с дээш оноотой бол давуу тал болно);
- Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
- MS office хэрэглээний программ, тухайлбал MS Power point болон бусад программууд дээр инфографик, танилцуулгыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чадвар;
- Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвар;
- Багаар болон бие даан ажиллах чадвар;
- Ачаалал даах болон идэвх санаачилгатай байх чадвар;
- Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвар.
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.