Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЕРӨНХИЙ МЕХАНИК

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 27 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан машин, техник, тоног төхөөрөмжүүдийн засварын ажлын график төлөвлөгөөг сар, улирал, жилээр төлөвлөх, батлуулах;
  2. Уурхайн техник тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлын хуваарь, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийн хугацаа болон нөөц бүрдүүлэлт бусад шалтгаалах хүчин зүйлүүдийн уялдаа холбоог тооцоолж, тоног төхөөрөмжүүдийн ажлын бэлэн байдлыг хангуулж ажиллах;
  3. Үйлдвэрлэлд өндөр хүчин чадлын шинэ техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн ачааллын тооцоог хийх,  техник ашиглалтын дүрэм, журмыг бэлтгэн боловсруулах, сэлбэг материал, шатах, тослох материалын нормыг мөрдүүлэх, цахимжуулах, өртөг зардлыг бууруулахад санаачилгатай ажиллах;
  4. Засварын ажлын график төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээг техник ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу тогтмол мэргэжлийн түвшинд гүйцэтгүүлэх,  ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих, ажлыг удирдан зохион байгуулах;
  5. Сэлбэг, хэрэгсэл, материалын захиалгыг сар, жилээр төлөвлөх, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, зогсолт саатлын судалгааг тогтмол хөтлөх, тэдгээрийн учир шалтгааныг тогтоож бууруулах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зарцуулалтыг тогтмол хянан дүн шинжилгээ хийж ашиглалтын үзүүлэлтүүдийг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  6. Техникийн ашиглалттай холбоотой бүх төрлийн мэдээ, тайлан, баримт бичгүүдийг хянах бүртгэх;
  7. Техник тус бүрийн чиглэлээр холбогдох сургалтын материал, гарын авлага бэлтгэх, заавар, зааварчилгаа өгч аюулгүй ажиллагааг хангуулж ажиллах;
  8. Хэлтсийн инженер, техникийн ажилтнуудад чиг үүргийн дагуу үүрэг чиглэл өгөх, үүрэг даалгаврын биелэлтэд тогтмол хяналт тавих, тэдгээрийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх, хариуцлага тооцох;
  9. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхай машин тоног төхөөрөмж, механик инженер болон хүнд даацын машин механизмын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Механик чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний менежментийн төлөвлөлт аюулгүй ажиллагааны өргөн мэдлэгтэй байх;
  5. Төслийн хэрэгжилтийн нарийн төвөгтэй орчинд бие даан ажиллах чадвартай байх
  6. Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
  8. Хувийн зохион байгуулалт сайтай байх;
  9. Ажлын өндөр хариуцлага, сахилга баттай байх;
  10. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.