Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 15 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Тавантолгой ордын нүүрсний нөөцийн талбайнуудыг үе шаттайгаар үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник технологиор нөөцийг иж бүрэн ашиглах тооцоо, судалгаа, төлөвлөлт, зураг төсөл, эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх;
  2. Урт, дунд хугацааны уурхайн төлөвлөлт, зураг төсөл, бусад холбогдох инженерийн тооцоо судалгаа хийх;
  3. Уулын олборлолтын техникийн оновчтой төлөвлөлт, ашиглалтын хяналт, өртөг зардлын тооцоолол хийх;
  4. Уурхай хөгжүүлэлтийн үе шатанд гаднын хамтран ажиллагч талуудаас ирүүлсэн техникийн асуудалд хариулт өгөх, ажил үүргээ уялдуулах;
  5. Төлөвлөлтийн багийн чиг үүрэгт хамаарах сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах;
  6. Төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэтгэхэд хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах;
  7. Ажлын талбарт бодит манлайлал үзүүлэх, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал даах чадвартай байх;
  8. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарах олон төрлийн мэдээлэл, өгөгдлийг нэг дор багцалж, хоорондын уялдаа холбоог ханган нэгтгэн зохион байгуулж, үүнд үндэслэсэн төрөл бүрийн тайлангийн загварчлалыг боловсруулж, бизнесийн дүн шинжилгээ хийх;
  9. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн ашиглалтын технологи эсхүл Уул уурхайн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ ойролцоо ажлын байранд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  3. MS Excel программын ахисан түвшний мэдлэгтэй буюу үйлдвэрлэлийн дата өгөгдлийн логик бүтцийг тодорхойлж, өгөгдөл хадгалах, боловсруулах оновчтой загварууд үүсгэх, автоматжуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх ур чадвартай байх;
  4. Уул уурхайн мэргэжлийн программ хангамж буюу Micromine, Sprу болон түүнтэй ижил төстэй программууд дээр ажилладаг бол давуу тал болно;
  5. Microsoft Power BI, Microsoft PowerApps, Power Automate (Microsoft Office 365) болон TABLEAU программуудыг эзэмшсэн бол давуу тал болно;
  6. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
  7. Өргөн цар хүрээний төсөл хөтөлбөр, дата боловсруулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.