Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-09-08
Анкет хүлээн авч дуусах
2023-09-15
Анкет бөглөсөн
22 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн дунд хугацааны Бизнес төлөвлөгөө, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гүйцэтгэх;
- Төслийн эдийн засаг болон хөрөнгө оруулалтын шинжилгээг боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрийг судлах;
- Төсөл хөтөлбөр тус бүрийн хөрөнгө оруулалтын өгөөж, ашгийн норм, IRR, NPV, өнөөгийн үнэ цэн, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа зэрэг тооцооллуудыг боловсруулж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх тооцоо судалгааг хийх;
- Төслийн ерөнхий бүтцийг загварчлах, эдийн засгийн үр өгөөжийг тооцох, хяналт хийх, санхүүгийн болон эрсдэлийн төлвийг тодорхойлох
- Төслүүдийн баримт бичиг, хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан болон танилцуулга материал боловсруулах, сайжруулах боломжуудыг байнга үнэлж, удирдлагуудыг мэдээллээр хангах;
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
- Урт хугацааны санхүү, эдийн засгийн тооцооллуудыг хөгжүүлэх, стратегийн шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлэх;
- Төслүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх эдийн засгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил, үүргүүдийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Санхүү, эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн буюу түүнтэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Санхүү, эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
- Хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн зөвлөх компани, уул уурхай болон үйлдвэрлэлийн байгууллагад эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт, журам боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Компьютерын хэрэглээний программ хангамж эзэмшсэн байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.