Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
УС ХАНГАМЖИЙН ТЕХНИКЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-09-08
Анкет хүлээн авч дуусах
2023-09-15
Анкет бөглөсөн
36 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- 2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
- Тавантолгой ордыг түшиглэн баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн ус хангамжийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад оролцох;
- Ус хангамжийн систем, гүний худаг, усан сан, насос станц, шугам хоолойд өдөр тутмын үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх;
- Ус хангамжийн ашиглалтын үе шатны төлөвлөгөө, тайлан боловсруулахад шууд удирдлагыг мэдээллээр хангаж дэмжлэг үзүүлж ажиллах;
- Ус хангамжийн системд үүссэн гэмтэл, саатлыг инженерийн удирдлагад хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд гүйцэтгэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сантехник, ус хангамж, дулаан хангамж, механик тоног төхөөрөмжийн засварын чиглэлээр их дээд сургууль болон МСҮТ төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх;
- Ижил төстэй уул уурхайн ус хангамжийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Шугам хоолойн угсралт, ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Гүний худаг, шугам хоолой, механик тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх зохих төвшний мэдлэгтэй байх;
- Техник сэтгэлгээ сайтай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.