Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 69 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу төслийн нийт ажилчид болон туслан гүйцэтгэгчдийн ажилтнуудын ХАБЭА-н хандлагыг төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх, хяналт тавих, шалгалт хийх;
  2. Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
  3. Төслийн эрсдэлийг урьдчилан тооцож, үнэлгээ өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх;
  4. Төслийн талбайн өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;
  5. Төслийн болон үйлдвэрийн ХАБЭА-н заавар, зааварчилгаа, дүрэм, журам, төлөвлөгөөг Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартын дагуу боловсруулан батлуулж, мөрдүүлэх, хяналт тавих;
  6. Төслийн үйл явц, гүйцэтгэлийн ажлын өдөр, 7 хоног, сар, улирал, жил тутмын тайлан, төлөвлөгөө болон ноцтой асуудлуудтай холбоотой тайлангуудын гаргах
  7. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Инженер, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. ХАБЭА-н чиглэлээр суралцсан мэргэжлийн үнэмлэх эсвэл гэрчилгээтэй байх,
  3. ХАБЭА-н сургагч багшийн эрхтэй бол давуу тал болно;
  4. ISO олон улсын стандартын мэдлэг, ойлголттой байх;
  5. ХАБЭА-н чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
  6. Уул уурхайн төсөл болон үйлдвэрт ажиллаж байсан бол давуу тал болно;
  7. ХАБЭА-н тухай хууль тогтоомж, менежментийн системийн талаар мэдлэг сайтай байх;
  8. Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх;
  9. Албан бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
  10. Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх;
  11. Microsoft Office программуудыг эзэмшсэн байх;
  12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  13. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.