Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-09-08
Анкет хүлээн авч дуусах 2023-09-15
Анкет бөглөсөн 36 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Тавантолгой ордыг түшиглэн баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн ус хангамжийн төслийн үйл ажиллагаанд оролцох, төслийн багт дэмжлэг үзүүлэх;
  2. Цахилгаан хангамжийн системийг ашиглалтад хүлээн авахад шаардлагатай туршилт тохируулга, зүгшрүүлэх, жигдрүүлэх ажилд оролцох;
  3. Ус хангамжийн системийн цахилгаан хангамжийн ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, зохион байгуулах;
  4. Цахилгаан хангамжийн системийн ажиллах технологийн горим, тооцоог боловсруулах түүнд хяналт тавих;
  5. Цахилгаан хангамжийн системийн урт, богино хугацааны засварын график төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлийн тайлан гаргах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалт үүсгэж, захиалга хийх;
  6. Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг сайжруулах, эвдрэл, засвар, үйлчилгээний түүх, статистик мэдээллийг гаргах, боловсруулах, шаардлагатай сайжруулалт арга хэмжээг авах зохион байгуулах;
  7. Цахилгаан хангамжийн системийн ашиглалтын үед шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сэлбэг, бараа материалын тоо хэмжээг тодорхойлох, төсөв боловсруулах, мэдээллийн санг үүсгэх, худалдан авалтын төлөвлөгөөнд оруулах;
  8. Шаардлагатай гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулах, холбогдох сургалтыг зохион байгуулах;
  9. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Цахилгааны инженер түүнтэй дүйцэх чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно;
  4. Компьютерын өргөн хэрэглээний MS Office, AutoCAD, болон мэргэжлийн программ хангамжийн мэдлэгтэй байх;
  5. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  6. Тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
  7. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
  8. Техник сэтгэлгээ сайтай байх;
  9. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  10. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  11. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
  12. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
  13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  14. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  15. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.