Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-09-27
Анкет хүлээн авч дуусах
2023-10-04
Анкет бөглөсөн
13 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Цэвэрлэх байгууламж болон объектуудын хэмжээнд цэвэр, бохир усны шугам, дулааны шугам сүлжээнд батлагдан гарсан хуваарийн дагуу үзлэг шалгалт хийх;
- Халаалт, цэвэр, бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, арчлах, засварлах;
- Инженерийн гадна, дотор шугам тоноглолын эвдрэл гэмтэл гарсан үед удирдах ажилтанд үнэн зөв мэдээлэх;
- Засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллах дүрмийг баримталж ажиллах;
- Орчин үеийн нийлэг болон хуванцар яндан хоолойг угсрах, наах, түүнд хэрэглэх жийргэвч цавуу, багаж хэрэгслийг эзэмшиж, ажиллуулах;
- Бохир ус зайлуулах төв шугам, ус хангамжийн төв шугам, бусад зориулалтаар ухсан шуудуунд шавар, бетон, ширмэн хоолойг угсрах;
- Шалан дор халаалт болон цэвэр усны системийг угсрах,
- Цэвэрлэх байгууламжийн болон сантехникийн гадна шугамыг дулаалах, сувгийн хана таг, худаг угсрах;
- Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримталж ажиллах;
- Шинээр ашиглалтад орж байгаа тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, схем зургийг судалж эзэмшиж мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх;
- Хариуцсан удирдлагын батлан гаргасан графикийн дагуу засвар үйлчилгээний ажлыг заасан цаг хугацаанд хийж гүйцэтгэх ба нарядын бус ажил хийх өөрийн дураар ажлын байрыг өргөтгөхгүй байх;
- Шаардлагатай тохиолдолд харьалагдах нэгжийн ажлын чиг үүрэг ойролцоо бусад ажилтнуудын ажлыг орлон ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй;
- Сантехникчийн 4-р зэргээс дээш байх;
- Даралтад сав, шугам хоолойтой ажиллах аюулгүй ажиллагааны зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдсан байх;
- Уул уурхайн компанид ажиллаж байсан туршлагатай байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг зөв хандлагатай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Төрийн болон албаны нууцыг хадгалах;
Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор бөглөнө үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /316/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.