Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

Автоматжуулалтын инженер

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-10-19
Анкет хүлээн авч дуусах 2023-10-26
Анкет бөглөсөн 9 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Нүүрс бутлах, дамжуулах, овоолго үүсгэх, ачих төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн автоматжуулалт, SCADA систем, угсралтын өдөр тутмын ажлын явц, гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих
  2. Тоног төхөөрөмжүүдийн угсралтын үеийн зураг төсөл, техникийн шаардлагатай танилцаж, санал өгч Монгол улсын стандарт, холбогдох дүрэм журамд нийцэж байгаа эсэх, чанар, тоо хэмжээ болон зургийн гүйцэтгэлийн дагуу барьж буй эсэхэд хяналт тавьж ажлыг чанартай, технологийн дагуу, аюул, эрсдэлгүй гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниудад үүрэг чиглэл өгч ажиллах
  3. Мэргэжлийн арга барил, хөдөлмөрийн бүтээмж сайжруулах талаар гүйцэтгэгч компаниудад зөвлөмж шаардлага хүргүүлж хэрэгжилтийг хангуулах
  4. Төсөл ашиглалтанд орсны дараа баяжуулах үйлдвэрийн автоматжуулалт, SCADA систем, автомат хэмжих хэрэгслүүдийн тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллах
  5. Их засварын ажлын үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж, хяналт тавьж ажиллах
  6. MS Project программыг ашиглан ашиглагдах ажиллах хүн хүчний шаардлагуудыг багтаасан хуваарь гаргаж, хяналт тавьж ажиллах
  7. Засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, дагаж мөрдөх
  8. Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
  9. Их зогсолтын зардалд хяналт тавьж, төсөвтөө багтаан зардлын дэлгэрэнгүй тайлан гаргах
  10. Ноцтой эрсдэлүүдийг урьдчилан тооцож тэдгээрт тохирсон хяналтын арга хэмжээ авах. /Үүнд: Аюулгүй ажиллагаатай холбоотой аюул эрсдэлүүд,  үйлдвэрлэлийн алдагдал, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа/
  11. ХАБЭАБО-ны стандартуудыг мөрдөж аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  1. Автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  2. Автоматжуулалтын инженерээр ижил төстэй үйлдвэрт 5-с доошгүй жил ажилласан байх
  3. Үйлдвэрийн автоматжуулалт, компьютержсон засвар үйлчилгээний удирдлагын систем болох SCADA зэрэг системийн туршлагатай, SCADA системийн тохируулга, засвар үйлчилгээ хийх чадвартай байх
  4. Автомат хэмжих хэрэгслүүдийн тохиргоо, засвар үйлчилгээг хийж байсан туршлагатай байх
  5. Автомат мэдрэгчүүдийн нарийн тохируулга, засвар үйлчилгээг хийж байсан туршлагатай байх
  6. UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай байх
  7. Компьютерийн hardware болон software-ийн өндөр мэдлэгтэй байх
  8. Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг боловсруулах чадвартай байх
  9. Англи хэлний ярих ба бичих ур чадвартай байх
  10. ТНАЛТ төсөлд ажиллаж байгаа бол давуу тал болно
  11. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
  12. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг зөв хандлагатай байх.


Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор бөглөнө үү.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./



Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.