Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
Боловсруулалт, чанарын геологич
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-10-19
Анкет хүлээн авч дуусах
2023-10-26
Анкет бөглөсөн
15 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
- Олборлох нүүрсний чанар, геологийн нөөцийн загварчлал, тооцоолол хийх;
- Нүүрс олборлолтын үйл ажиллагаанд төлөвлөгөөт чанарын болон нөөцийн үзүүлэлтийг хангаж ажиллахад хяналт тавих;
- Төлөвлөсөн болон олборлосон нүүрсний чанарын болон нөөцийн харьцуулалтыг тогтоосон хугацаанд хийх;
- Нүүрсний давхраасын чанарын өөрчлөлт, унал болон хагарлын бүсийг тогтоох, ул тааз, структурийн өөрчлөлтийг баримтжуулж, олборлох нүүрсний чанар, геологийн нөөцийн загварчлал, тооцооллыг тогтоосон хугацаанд байнга шинэчлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Геологич мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Геологи, уул уурхайн мэргэжлийн программын дунд, дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Ижил төстэй нүүрсний уурхайд 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Асуудал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай байх;
- Журам, заавар, аргачлалыг боловсруулах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор бөглөнө үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.