Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

Ерөнхий инженер

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-10-19
Анкет хүлээн авч дуусах 2023-10-26
Анкет бөглөсөн 9 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Ерөнхий инженерийн гүйцэтгэх үндсэн үүрэг: 


Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

  1. Төслийн сүүлийн шатны туршилт, тохируулга, хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, захиалагч талаас хүлээн авах, ашиглалтын багийг удирдлага болон мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, чиглүүлэх үүрэгтэй;
  2. Нүүрс ачих, логистикийн төвийн ашиглалтад оруулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, зүгрүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага болон мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, чиглүүлэх, төслийн хүчин чадалд хүргэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  3. Нүүрс ачих, логистикийн төвийн урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах, нүүрсний чанарын дундажлалт зохион байгуулах, хяналт тавих, дүн шинжилгээ хийж тайлагнах, хэрэгжүүлэлтийг хангуулах;
  4. Нүүрс ачих, логистикийн төвийн үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлыг тооцон жил бүрийн төсөвт оруулах,  худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг зохицуулах, дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх;
  5. Төлөвлөлт, зардал, чанарын шаардлагуудыг хангуулах чиглэлээр хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
  6. Нүүрс ачих, логистикийн төвийн оролцогч талуудын уяалдаа холбоог хангуулах, харилцан уулзалтыг зохион байгуулах, мөн эдгээрт оролцох, хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжин ажиллах; 


Ажлын байранд тавигдах шаардлага:


  1. Ашигт малтмал, баяжуулалтын технологийн инженерийн чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Судалгаа, санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  4. Төслийн удирдлага болон холбогдох чиглэлээр сайн мэдлэг, туршлагатай;
  5. Гадаад харилцааны чиглэлээр туршлагатай;
  6. Компьютерын хэрэглээний болон төслийн Microsoft project зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх;
  7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
  8. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  9. Үйлдвэрийн төслийг удирдан ажиллаж байсан бол давуу тал болно;
  10. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх; 


Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор бөглөнө үү.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.